Статистикийн мэдээллийн чанарыг сайжруулах хэрэгтэй гэсэн саналыг иргэд хэлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Статистикийн хэлтсээс “Иргэдээ сонсъё” аяныг явуулж Улиастай сумын зургаан багийн 500 гаруй иргэнд мэдээлэл сурталчилгаа хийжээ. Энэ үеэр статистикийн мэдээ, мэдээллийн сан бүрдүүлэлт ямар түвшинд ямар шат дамжлагатай явагддаг, статистикийн мэдээллийн ашиглалт тархаалтын талаар хэрэглэгчдэд дэлгэрэнгүй танилцуулжээ.
Мөн иргэд тус хэлтсээс улирал бүр гаргадаг сонирхолтой зарим статистик мэдээллийг иргэдийн сонирхол татсан зөв дүгнэлтэй мэдээлэл гардаг талаар ам сайтай байв. Харин зарим иргэд статистикийн тооцоо судалгаа мэдээллийг иргэдэд жижиг товхимол хэлбэрээр тарааж байвал их зүгээр юм. Мөн өргөн хэрэглээний барааны үнэ, төрийн байгууллагуудын статистик мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр бичиж мэдээллийг сайн тарааж иргэдэд хүргэх хэрэгтэй хэмээн санал хэлж байв. Зарим статистик мэдээлэл дэгсдүүлсэн худал байна уу даа гэж хардах тохиолдол бий. Учир нь өргөн хэрэглээний барааны үнийн харьцуулалтын мэдээлэл дулимаг гардаг гэнэ.
Мөн баруун бүс нутгийн хүн амын хөгжил, өргөн хэрэглээний барааны үнэтэй харьцуулсан мэдээлэл их тааалагдаж байна. Цаашид нийт иргэдэд статистикийн мэдээллийг өргөн хэмжээнд түгээх хэрэгтэй. Ер нь Монгол Улс, аймгийн тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дүгнэж, чиг хандлагыг тодорхойлоход статистикийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийн чанарыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж ажиллах хэрэгтэйг иргэд сануулж байв.

Б.Мягмарсүрэн