"Эрүүл шүдтэй анги" аянаар 130 гаруй хүүхдийн шүдийг үзэж, эмчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газраас "Эрүүл шүдтэй анги" аяныг тавдугаар сард орон нутагт зохион байгуулж байна.
Аяны хүрээнд Нэгдсэн эмнэлгийн шүдний эмч М.Энх-Амгалан цэцэрлэгийн насны нийт 130 гаруй хүүхдийн шүдийг үзэж, өвчтэй шүдтэй хүүхдийн шүдийг эмчилжээ. Мөн ЭМГ-аас цэцэрлэгийн насны хүүхдүүдийг шүдний үзлэгт хамруулж эмчлэх хуваарийг гаргасан бөгөөд эмч нар тавдугаар сарын 18,21-22-нд зургадугаар цэцэрлэг, 23-24-нд 12 дугаар цэцэррлэг, 25.28-нд 11 дүгээр цэцэрлэг, 29-30-нд 10 дугаар цэцэрлэгт тус тус ажиллах аж.
Дашрамд дурдахад энэ онд Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар Амны хөндийн эрүүл ахуйн сургалтын кабинетийг Эрүүл мэндийг дэмжих сангийн найман сая төгрөгийн хөрөнгөөр нээж компьютер, тоног төхөөрөмж суурилуулжээ. Эл кабинетэд цэцэрлэгийн насных хүүхдүүд зочилж шүдний эрүүл мэндийн талаар мэргэжлийн хүний зөвлөгөө мэдээлэл авдаг юм.

Х.Эрдэнэбулган