Хятад иргэд албан ёсны зөвшөөрөлтэй ирсэн байсан нь тогтоогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Илжигэн ам гэдэг нэртэй газар БНХАУ-ын иргэн хууль бусаар алт олборлож байгаад баригдлаа гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаад байна.
Энэхүү газарт Шудрага андууд ХХК ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2029 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусахаар зөвшөөрөл олгогдсон байна.
Тухайн үед тус ХХК-ийн урилгаар БНХАУ-ын хоёр иргэн техник тоног төхөөрөмж угсрах ажлаар албан ёсны зөвшөөрөлтэй ирсэн байсан нь мэргэжлийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон болохыг Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдэгдлээ.
Д.Одонтунгалаг