Залуусын гарааны бизнест санхүүгийн дэмжлэг үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан залуусыг хүлээн авч уулзан, тус бүр 10 сая төгрөгийн батламж гардууллаа.
Энэхүү дэмжлэгт хамрагдахаар 42 иргэн, 18 төсөл бичиж, ирүүлснээс дөрвөн төсөл шалгарч, ийнхүү санхүүжилт авах эрхтэй болсон юм. Үүнд, Бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн, кофешоп, мод модон эдлэл, мал аж ахуй, мах махан бүтээгдэхүүний чиглэлийн төслүүд шалгарлаа.
Уг хөтөлбөр нь өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг, үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй 15-34 насны Хэнтий аймгийн харъяат залуусын гарааны бизнесийг дэмжих зорилготой юм. Тус аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газар, “Хөгжлийн Шийдэл” ТББ, ГБХЗХГ хамтран “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Startup Weekend” арга хэмжээг ийнхүү хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Хөтөлбөр дараа жил дахин хэрэгжинэ.

Д.Одонтунгалаг