Чээж тооллын сампингийн ОУТ-ээс 6 настай хүү алтан цом хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-12-08 11:03:45

Чээж тооллын сампингийн олон улсын тэмцээн /ОУТ/-ээс 6 настай Энхбатын Амаржаргал алтан цомны эзэн болов.

Энэтхэгийн нийслэл Дели хотноо болсон энэхүү ОУТ-ээс монгол хүүхдүүд нэг алт, 5 мөнгө цомыг хүртсэн амжилтыг үзүүлжээ. Монголын хүүхэд, залуучуудын соробан сампингийн холбооны тэргүүн Т.Туяа ахлагчтай 6 багш, сурагчид, 11 эцэг эхчүүдийн төлөөллийн хамт Монгол Улсаа төлөөлөн энэ тэмцээнд оролцсон байна.

Монголын хүүхэд, залуучуудын соробан сампингийн холбооны нийслэл, орон нутгаас шалгарсан 6-14 насны 30 хүүхэд энэ тэмцээнд оюун ухаанаа уралдуулжээ. Дели хотноо энэ сарын 5-6-нд зохион байгуулсан Чээж тоолол сампингийн ОУТ-д  дэлхийн 60 гаруй орны 10 мянган хүүхэд оролцон өрсөлдсөн байна.

Д.Өлзий

Related news