Соёл урлагийн байгууллагын "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёл,
урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 13-нд
Сүхбаатарын талбайд болно. Тус нээлттэй хаалганы өдөрлөгөөр соёл,
урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр
засгаас соёлын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг олон
нийтэд таниулан сурталчлах юм байна.
2308日