ДАРХАН-УУЛ: Суурьшлын бүсэд могой харсан даруйд мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна
Дархан /МОНЦАМЭ/. Үргэлжлэн орсон борооны улмаас
суурьшлын бүсэд могой үзэгдэх, хатгуулах тохиолдол урд өмнө нь гарч байсан. Тиймээс
үргэлжлэн орсон борооны дараа болон, өвс их ургасан газар, суурьшлын бүсэд
хортой могой үзэгдсэн даруйд БОАЖГ болон ОБГ-т хандах, хатгуулсан тохиолдолд
эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.
648日