Өнгөрсөн онд 1184 иргэн ажилд зуучлуулан оржээ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт өнгөрсөн онд шинэ ажлын байранд 1184 иргэн ажилд зуучлуулснаас 285 иргэн боловсруулах үйлдвэрт, 254 иргэн хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас ан агнуурын салбарт, 299 иргэн төрийн удирдлага, батлан хамгаалах албан журмын шаардлагаар, 147 иргэн барилга, 116 иргэн худалдаа, гэр ахуйн засвар, үйлчилгээ, 22 иргэн боловсролын салбарт, 14 иргэн эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт, 47 иргэн бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт тус тус ажилд орсон байна.
1228日