О.Сундуй: Уншиж буй ард түмэн сэтгэлийн зөв хандлагатай байдаг байна
Архангай /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас зохион байгуулж буй “Бүтээлч сар”-ын хүрээнд Үндэсний номын баярыг Архангай аймагт энэ сарын 29-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгууллаа. Эл өдөр 30 гаруй зохиолч, яруу найрагчид Архангай аймагт ирж, номын баяр болон Халхын анхдугаар Зая бандида, билгүүн номч, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Сунтарын Лувсанпринлэй хутагтын нэрэмжит “Хангайн цом 2021” яруу найргийн наадамд оролцсон юм. Мөн зохиолч нар уншигчидтай уулзаж, өөрсдийн ном тохимолоо гарын үсэгтэй, хямд үнээр худалдааллаа. Номын худалдааны үеэр зарим зохиолчдын сэтгэгдлийг сонссоноо сийрүүлэн хүргэе.
1279日