Дэлхийн мөнгөний өдрийг “Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрөө бүтээе” уриан дор тэмдэглэнэ
Архангай /МОНЦАМЭ/. “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны нээлт боллоо. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE)-ээс зохион байгуулдаг хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой тус аян 10 дахь жилдээ дэлхий нийтээр тэмдэглэж байгаагаараа онцлог болж байна. Энэ жил “Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрөө бүтээе” уриатайгаар тэмдэглэж байгаа бөгөөд Монгол Улс 2013 оноос уг аянд нэгдсэн юм.
1166日