Архангай аймаг энэ жил 15977 га-д тариалалт хийжээ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ онд 13496.1 га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс улаан буудай 9818 га-д, арвай 40.5 га-д, овьёос 241.9 га-д, тосны таримал 420 га-д, малын тэжээл 4732 га-д, төмс 280 га-д, хүнсний ногоо 160 га-д, жимс жимсгэнэ 83 га-д нийт 15977 га талбайд тариалалт хийж, тариалалтыг 111.9 хувиар биелүүлсэн.
1287日