СҮХБААТАР: Судар эгшиглэнгийн уншигчид номын тэмдэглэл хөтлөх тусгай дэвтэртэй болжээ
Баруун-Урт /МОНЦАМЭ/. "Судар эгшиглэн" төсөлд оролцогчдод зориулсан номын тэмдэглэл хөтлөх тусгай дэвтэр хэвлэжээ. Ингэснээр уралдаанд оролцогчид нэгдсэн, нэг загвараар номын тэмдэглэлээ хөтлөх юм. Хоёр жилийн турш зохион байгуулсан уралдаанд нийт 15 мянган гаруй номын тэмдэглэл ирсэн бөгөөд оролцогчид төрөл бүрийн аргаар, өөр өөр хэлбэр, хэмжээтэй дэвтэр, цаасан дээр тэмдэглэлээ хөтөлдөг байжээ.
726日