СҮХБААТАР: Шуурганд хамгийн олон малаа алдсан 15 өрхөд тус бүр 15 эм хонь өгөв
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Өнгөрсөн тавдугаар сард Сүхбаатар аймгийн ихэнх нутагт болсон байгалийн гамшгийн улмаас олон тооны мал хорогдож, шуурганд уруудаж, малчид багагүй хохирол амссан. Гамшигт өртөж, амьжиргаа нь доройтсон малчдад туслах "Сэтгэлийн гал" хандивын аяныг өрнүүлж, 21 сая төгрөгийг цуглуулжээ. Аяныг санаачлагчид хонь худалдан авч, 15 малчин өрх тус бүрд 15 эм хонийг хүлээлгэн өглөө.
698日