ТӨВ: И-спорт, илтгэх урлагийн тэмцээнд 129 хүүхэд оролцов
Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дэргэдэх “Хурдан” клубийн нэрэмжит И-спорт болон илтгэх урлагийн тэмцээнийг 11 сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээний Mobile legends төрөлд 5 багийн 30 хүүхэд, CSGO төрөлд 15 багийн 90, илтгэх урлагийн тэмцээнд 9, нийт 129 хүүхэд оролцов.
9時間