С.Бямбацогт: Зам тээврийн салбар эдийн засгийн өсөлтөд зүтгүүр нь байхыг хичээн ажиллаж байна
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зам тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт энэ үеэрээ хэлэхдээ "Зам тээврийн салбар иргэддээ үйлчлэх чиг үүргээ ил тод, хөнгөн шуурхай чанартай хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтөд зүтгүүр нь байхыг хичээн ажиллаж байна" хэмээн тодотголоо.
731日