Нэгдсэн эмнэлэг зөөврийн рентген апараттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-09-13 23:06:59

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын драмын эрдмийн театрын хамт олон төрөөс баримталж буй соёлын бодлогыг хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар үйлчлэх, театрын урлагийг сурталчлах зорилгоор хийдэг уламжлалт аялан тоглолтоо Баянхонгорт үргэлжлүүлж байна. Аялан тоглолтын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр болсон бөгөөд тус театрын уран бүтээлчдээс гадна Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, аймгийн удирдлагууд нарын зэрэг албаныхан байлцав.
Нээлтийн үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Монгол контент буюу монгол өв соёл, эх оронч үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой УДЭТ-ын нэг бүтээлийг үзэгчдэд хүргэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ" гэдгээ хэлсэн. Мөн үеэр Эрүүл мэндийн сайдын тушаалаар Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн пургон авто машин, 148 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн рентген апарат шийдвэрлэснийг гардуулсан юм.
Баянхонгор аймагт гурав дахь удаагаа тоглож буй УДЭТ-ынхны энэ удаагийн тоглолтын хөтөлбөрт “Би эндээс явахгүй”, “Эцсийн зогсоол, зөвхөн чи”, “Надаар тоглосон хайр”, “Бардам туулай” жүжгүүд багтсан байна.
                                                                                                Б.Мөнхзул
 

関連ニュース