“Лалын улс”-ын эсрэг цэргийн хүч хэрэглэх төслийг өргөн барив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-11 13:11:38

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Конгресс дахь Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намын депутатууд террорист “Лалын улс” бүлэглэлтэй хийж буй тэмцэлд Зэвсэгт хүчнийг ашиглахтай санал нэг байгаагаа харуулж, холбогдох хуулийн төслийн Төлөөлөгчийн танхимаар хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.

Бүгд найрамдах намын гишүүн Скотт Рижелл, Ардчилсан намын гишүүн Питер Уэлч нарын боловсруулсан уг хуулийн төсөлд террористуудтай хийж буй тэмцэлд цэргийн хүч ашиглах албан ёсны зөвшөөрлийн тухай тусгасан байна. Тэд үнэн хэрэгтээ явуулаад жил гаруй хугацаа өнгөрч байгаа цэргийн ажиллагаа явуулахыг хууль тогтоох эрх баригчид Ерөнхийлөгч Барак Обамад албан ёсоор зөвшөөрөхийг гол зорилгоо болгожээ.

“Бид “Лалын улс”-аас айх ёсгүй бөгөөд энэ бүлэглэлийг яаж устгах талаар хэлэлцэхээс ч айх ёсгүй” гэж Рижелл хэлсэн байна.

Д.Жаргал

 

関連ニュース