Куньмин хотын даргын орлогч асныг авлигын хэрэгт буруутгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-11 13:39:46

БЭЭЖИН. /TASS/. Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн засаг захиргааны төв Куньмин хотын даргын орлогч асан Ли Сиг 3 сая долларын авлига авсан хэрэгт буруутгажээ. Энэ тухай Сина цахим хуудсанд мэдээлсэн байна.

“Эхлээд 1996-2014 онд Юаньнань мужийн Аньнин хотын даргын албыг дараа нь Куньмин хотын даргын орлогчийн албыг хашиж байсан Ли Сиг албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига, хээл хахууль авсан хэрэгт буруутгасан” гэж Юньнань мужийн Цюйзин хотын дунд шатны шүүхийн мэдэгдэлд дурджээ. Сина цахим хуудсанд мэдээлж буйгаар, өндөр албан тушаалтан асан өндөр албан тушаал хашиж байх үедээ янз бүрийн хүнээс 18.27 сая юань /2.83 сая доллар/, 132 мянган доллар, 30 мянган евро, 330 мянган юанийн /51.2 мянган доллар/ өртөг бүхий бриллиант, одоогийн үнэлгээгээр 276.6 мянган юанийн /42.9 мянган доллар/ өртөг бүхий алтан гулдмайнууд авсан байна.

Одоогийн байдлаар шүүх Ли Сигийн хэргийн гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтуудыг судалж байгаа аж.

Д.Жаргал

 

関連ニュース