Абэ, Моди нар уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-12 11:02:14

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, хоёр улсын батлан хамгаалах, аюулгүй байдал зэрэг өргөн хүрээний салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хэлэлцэнэ.

Японы дэд бүтэц болон хамгийн сүүлийн үеийн эрчим хүчний технологийг танилцуулах арга хэмжээнд оролцохоор Абэ өчигдөр Шинэ-Делид очжээ.

Энэтхэгт бизнесс эрхлэх Японы аж ахуйн нэгжүүдэд туслах зорилгоор 12.3 тэрбум доллар бүхий санхүүгийн схем бий болгох төлөвлөгөөтэй байгаагаа тэрбээр мэдэгдсэн байна.

Абэ Японы “Shinkansen” хурдан галт тэрэгний технологийг Энэтхэг рүү экспортлох гэрээ байгуулах зорилготой байна. Мөн тэрбээр цөмийн цахилгаан станцын технологийг Энэтхэг рүү экспортлохыг зөвшөөрөх гэрээ байгуулахад чиглэсэн өргөн хүрээний хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгаа ажээ.

Хоёр Ерөнхий сайд Энэтхэг, Японы технологийн хамтын ажиллагаа, батлан хамгаалахын техник, төхөөрөмжийг хамтран хөгжүүлэхэд чиглэсэн гэрээ байгуулах асуудлаар хэлэлцэнэ.

Д.Нямтулга

関連ニュース