Итали: ОХУ-тай харилцаагаа сэргээх цаг нь ирсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-12 15:36:17

РОМ. /TASS/. ОХУ-тай харилцаагаа сэргээх цаг нь ирсэн гэж Италийн Гадаад хэргийн сайд Паоло Жентилони ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсаныхаа дараа мэдэгдэв.

"Украины хямралаас болж ОХУ-Италийн харилцаа муудсан боловч бид үр дүнтэй яриа хэлцээ хийж байгаа. Хоёр улсын харилцааг сэргээх цаг нь ирсэн байна" гэж тэрбээр мэдэгджээ.

Хориг арга хэмжээ авсан ч гэсэн Италийн бизнесс эрхлэгчид ОХУ-д ажилласаар байгаа гэж тэрбээр дурдаад, Лавровтой хийсэн хэлэлцээний дараа соёлын өвийг хамгаалах, их сургуулиуд хооронд хамтын ажиллагаа бий болгох, соёлын солилцоо хийх тухай гэрээнүүдийг байгуулсан гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

関連ニュース