Бан Ги Мүний айлчлалыг Пхеньянтай хэлэлцсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-17 10:10:03

НЬЮ-ЙОРК. /Yonhap/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн хувиар Умард Солонгост анхны айлчлалаа хийх эсэх талаар Пхеньянтай яриа хэлцээ хийсээр байна гэж Бан Ги Мүн мэдэгджээ.

“БНАСАУ-ын эрх баригчидтай хэлэлцээ хийсээр байна. Хоёр талд тохиромжтой өдрийг аль болох түргэн товлоно гэж чин сэтгэлээсээ найдаж байна. Одоогоор ингэж л хэлэх байна” гэж жилийн эцсийн хэвлэлийн бага хурлынхаа үеэр Бан Ги Мүн хэлсэн байна.

Солонгосын хойгт эвлэлдэн нэгдэх, энхийг сахиулах, байдлыг тогтворжуулах үйлсэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргээ боломжит бүх аргаар ашиглахад бэлэн гэдгээ тэрбээр мэдэгдэв.

Умард Солонгосын цөмийн асуудлыг шийдэх, Солонгос хоорондын нэгдлийг дэмжихийн тулд боломжтой бүгдийг хийнэ гэдгээ Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд асан Бан Ги Мүн удаа дараа илэрхийлсэн.

Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн цогцолбор байрладаг, Умард Солонгосын хилийн Кэсон хотод айлчлахаар 5 дугаар сард Бан төлөвлөсөн юм. Гэвч тодорхой шалтгаангүйгээр Пхеньян урилгаа буцаасан тул айлчлал хойшлогдсон.

Х.Аминаа

 

関連ニュース