Энэ жил 1 сая цагаач тэнгисээр дамжин Европт иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНҮБ. /TASS/. 2015 он гарснаас хойш бараг 1 сая хууль бус цагаач, тэдний дотор, Сирийн 500 мянган иргэн Газар дундын тэнгисээр дамжин Европт иржээ. Энэ тухай НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар Антонио Гутерреш мэдэгдсэн байна.
“Энэ жил бараг 1 сая хүн тэнгисээр дамжин Европт ирсний 50 гаруй хувь нь Сирийн иргэд байна” гэж тэрбээр Сирийн хүмүүнлэгийн нөхцөл байдлын талаарх Аюулгүйн Зөвлөлийн хурлын үеэр хэлжээ.
Сири улс "боловсролтой маш олон хүнээ алдаж байгааг" НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас тус улсын 1200 дүрвэгчийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулсныг Гутерреш мэдээлсэн байна. “Бидний явуулсан санал асуулгад оролцсон хүмүүсийн 86 хувь нь дунд боловсролтой байсан. Тэдний бараг тал нь их сургуульд суралцаж төгссөн хүмүүс байна. Эцэстээ энэ нь алс хэтдээ мөргөлдөөний дараа Сирийг сэргээн босгоход ямар аюултай үр дагавар дагуулах вэ гэдгийг төсөөлөх аргагүй” гэж тэрбээр хэлжээ.
Ойрхи Дорнод дахь Сирийн дүрвэгчид “үгүйрэн хоосорч”, Европыг зорих арга зам хайхаас аргагүйд хүрч байгааг тэрбээр анхааруулсан байна.
Д.Жаргал