Йемений иргэдийн байдал хүнд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-23 09:54:53

НҮБ. /Xinhua/. Йемений мөргөлдөөн эхэлсэн өнгөрсөн нэгдүгээр сараас хойш тус улсын 2700 гаруй иргэн амиа алдсан байна гэж НҮБ мэдэгдэв.

Мөргөлдөөний улмаас Йемений 2700 гаруй энгийн иргэн амиа алдаж, 5300 гаруй хүн шархадсан байна гэж тус улс дахь НҮБ-ын Хүний эрхийн газар мэдэгдсэн тухай НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар Зейд Раад аль-Хусейн Аюулгүйн зөвлөлд мэдэгдэв.

Йемений 7.6 сая иргэнд хүнсний яаралтай тусламж хэрэгтэй байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан зөвлөх Гюн Ва Кан мэдэгдсэн байна. Мөн тус улсын хоёр сая орчим иргэн өлөн зэлмүүн байгаагийн 320 мянга орчим нь хүүхэд байна.

Фракцууд хоорондын мөргөлдөөн газар авч байгаагийн улмаас Йемений хоол хүнсний байдал улам бүр доройтож байна. Тус улсын гурван сая гаруй иргэн жил хүрэхгүй хугацаанд өлсгөлөнд нэрвэгдэж, 7.6 сая хүн хүнсний гачигдалтай байгаа бөгөөд үүнд яаралтай хариу арга хэмжээ авч, тусламж үзүүлэх шаардлагатай байна.

Д.Нямтулга

 

関連ニュース