Аймгийн шилдэг уяачаа тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-23 21:27:46

Сүхбаатар аймгийн  “Жавхлант шарга” Морин спорт уяачдын холбоо 2015 оны шилдэг  холбоо, уяачдаа шалгаруулжээ.

Эрдэнэцагаан сумын уяач Э.Мөнх-Эрдэнэ сүүлийн гурван жил дараалан аймгийн шилдэг уяачаар, мөн Түмэнцогт сумын малчин, аймгийн алдарт уяач Т.Галбадрах, Дарьганга сумын малчин  Д.Наранбат, Баруун-Урт сумын малчин М.Ганбаяр  нар аймгийн шилдэг уяачаар шалгарсан байна. 

Асгат сумын “Зээрд адуу”, Эрдэнэцагаан сумын “Егүзэрийн хүлэг”  морин спорт уяачдын холбоо аймгийн шилдэг холбоогоор шалгарчээ.  

Г.Сүхээ

関連ニュース