Хогны мөнгийг гэрлийн мөнгөтэй хамт авахыг иргэд дэмжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймагт нийтийн орон сууцанд амьдардаг 1500 орчим иргэд байдаг. Эдгээр иргэдийн дунд цахилгаан хэрэглэсний төлбөр дээр хогны мөнгийг нэмж авч байх тухай санал асуулгыг явуулжээ. 1470 иргэн судалгаанд оролцсноос 1151 дэмжсэн байна.
Орон сууцны иргэдийн дунд явуулсан судалгааг албан бичгийн хамт ДБЭХСалбарт өгчээ. Тус салбараас судалгаа хийж байгаа боломжтой гэж үзвэл ирэх сарын нэгнээс эхэлж хогны мөнгийг цахилгааны мөнгөн дээр нэмж авдаг болох юм. Хэрвээ дэмжигдвэл ирэх сарын нэгнээс эхлэн авч эхэлнэ. Ингэснээр эрчим хүчний салбар болон хот тохижлт, иргэд зэрэг аль аль талдаа ажлыг хөнгөвчлөх юм. Эрчим хүчний салбарт төлөх төлбөр нь цаг тухай бүрдээ төлөгдөөд явах зэрэг олон талын ач холбогдолтой болох юм. Улаанбаатар хот болон бусад аймгуудад гэрлийн мөнгөн дээрээ хогны мөнгийг нэмж авдаг юм байна.Гэр хорооллын айл өрхүүдэд судалгаа явуулж жишиг хорооолол, хаус, элит хороололын оршин суугчдын мөнгийг гэрлийн мөнгөн дээр нэмж авч байх зорилготой ажиллаж байна.
А.Нарантугалаг