Словени НҮБ-ын тэргүүний албан тушаалд нэр дэвшигчээ зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-24 10:35:42

ЛЮБЛЯНА. /TASS/. Словенийн Ерөнхийлөгч асан Данило Тюрк тус улсаас НҮБ-ын дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд албан ёсоор нэр дэвшигч боллоо. Үүнтэй холбогдох шийдвэрийг Словенийн Засгийн газар лхагва гарагт гаргажээ.

“Олон улсад өндөр нэр хүндтэй Данила Тюрк НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд Словени улсаас албан ёсоор нэр дэвшигч болсон” гэж тус улсын Засгийн газар мэдэгдсэн байна.

НҮБ-ын дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргаар Зүүн Өмнөд Европын төлөөлөгч болох ёстой юм. НҮБ оршин байсан 70 жилийн хугацаанд тус бүс нутгийн орнуудын нэр дэвшигчдээс нэг нь ч энэ албан тушаалыг хашиж байгаагүй.

НҮБ-ын одоогийн Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-нд дуусна.

Д.Жаргал

 

 

関連ニュース