“Лалын улс”-ын босогчид дэмжигчдээ хөнөөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАБУ-ДАБИ. /TASS/. Террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчид тус бүлэглэлийг дэмжигчид болох 50 хүнийг Иракийн Рамади хотод хөнөөжээ.
Энэ тухай тус хотыг чөлөөлөх ажиллагаанд оролцож байгаа ардын журамт цэргийн тавдугаар бригадын командлагч, хошууч Омар Хамис мэдээлсэн байна. Түүний мэдээлснээр, “террористуудын гарт амиа алдсан 50 хүн Рамади хотын оршин суугчид байсан бөгөөд урьд нь “Лалын улс”-ын суртал ухуулгад автаж, тус бүлэглэлд элссэн байжээ”. Хамисын ярьснаар, “хэт давруу үзэлтнүүд тэднийг бүгдийг нь нэг дор дэлбэлэхээр “амиа золиослогчийн бүс” зүүхийг тушаасан байна”. Гэвч тэднийг татгалзсаны дараа бүгдийг нь нэг нэгээр нь буудаж хөнөөсөн” гэж Иракийн журамт цэргийн хээрийн командлагч ярьсан байна.
Анбар мужийн засаг захиргааны төв болох Рамади хотыг “Лалын улс” бүлэглэлийн босогчдоос чөлөөлөх ажиллагааг Иракийн арми мягмар гарагт эхлүүлжээ.
Д.Жаргал