Иракт “Лалын улс”-ын 40 гишүүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-25 11:40:13

МОСКВА. /RIA Novosti/. Иракийн тусгай албаныхан өргөн хүрээнд явуулсан ажиллагааныхаа үеэр террорист “Лалын улс” бүлэглэлийн 40 гишүүнийг баривчилсан тухай Франс Пресс агентлаг мэдээлжээ.

Терроризмтой тэмцэх ажиллагааг Багдад болон Дияла мужид явуулсан байна.

“Асар олон тооны тэсрэх төхөөрөг, амиа золиослогчийн бүс, террористуудын автомашинуудыг, мөн гэмт хэргийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэхэд зарцуулж байсан их хэмжээний мөнгийг хурааж авсан” гэж Иракийн хүчнийхэн хэлснийг тус агентлаг цохон тэмдэглэжээ.

Иракийн Анбар мужийн Эр-Рамади хотын төвийг “Лалын улс”-ын босогчдоос чөлөөлөх ажиллагааг тус улсын Зэвсэгт хүчин мягмар гарагт эхлүүлжээ. Иракийн Засгийн газрын цэргүүд хотыг хэд хоногийн дотор чөлөөлнө гэж найдаж байна.

Д.Жаргал

 

関連ニュース