Мексикийн Темиско хотын захирагчийн амийг хөнөөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММЕХИКО. /NHK/. Мексикийн Морелос мужийн Темиско хотын захирагч Гизела Мотаг ажлаа авсных нь маргааш буутай этгээдүүд хөнөөжээ.
Гизела Мота бямба гарагт гэртээ буудуулсан байна.
Уг халдлагад есөн хүн оролцсон бөгөөд тэд хэргийн газраас зугтаах гэж оролдсон. Гэвч тэдний хоёрыг нь устгаж, үлдсэнийг нь баривчилсан гэж тус хотын албаны хүмүүс мэдэгдэв.
Мотагийн амийг хөнөөхөөр 29 мянган доллар авсан гэж баривчлагдсан сэжигтнүүдийн нэг нь цагдаад мэдэгдсэн байна.
Хотын захирагчийн амийг хөнөөсөн уг хэргийн ард зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл байна гэж цагдаа нар үзжээ. Учир нь хотын захирагчийн суудлын төлөө өрсөлдөж байхдаа Мота хар тамхины хууль бус наймаа болон бусад гэмт хэрэгтэй тэмцэнэ гэж амлажээ.
Өнгөрсөн 10 жилд Мексикийн хотуудын 100 орчим захирагч бусдын гарт амиа алдсан гэж тус улсын хотуудын захирагчдын төлөөлөл болсон байгууллага мэдэгдсэнийг “АР” агентлаг мэдээлэв.
Д.Нямтулга