Азотын хийнд хордсон хүнийг Улаанбаатарт III шатлалын эмнэлэгт хүргэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР2016 оны 1 дүгээр сарын 2-ны орой 20 цагийн үед "Цайрт минераль" ХХК-ийн баяжмалын цехэд уг осол гарчээ. Тус цехэд баяжмал савнаасаа хальж дор байсан азотын банкин дээр асгарсаны улмаас хий агаарт тархсан байна. Одоогоор азотын хийнд нэг хүн хордоод байгаа юм.
Тухайн үед ээлжинд гарч байсан ирсэн Р. Сүхбат гэх залуу осол гарсанаас хойш өөрийгөө хордсон гэдгийг мэдэлгүй шөнийн 24 цагт ээлжнээсээ буун гэртээ очиж унтаж байгаад гэнэт бие нь муудаж улмаар 1 сарын 3-ны 04 цагийн орчимд эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд байна. Ар гэр болон компанийн хүсэлтээр Улаанбаатар хотруу 3-р шатлалын эмнэлэгт хүргэгдээд байна. Тухайн үед 12 хүн ээлжинд гарч байсан бөгөөд бусад 11 хүнийг үзлэг шинжилгээнд хамруулахад азотын хийнд хорсон гэх зүйл ажиглагдаагүй байна.
"Цайрт минераль" компани нь үйл ажиллагаагаа явуулаад 10 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд гарч байгаа анхны осол юм. Хэрэг баярын амралтын өдрүүдэд гарсан учир энэ үеэр ажлын байрны хараа хяналт сул, дээрээс нь ажилчдын аюулгүй ажиллагааны талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байгааг тухайн үед ослын газар дээр ажилласан аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон, онцгой байдлын газрын мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Т. Одончимэг