Оросын пуужин тээгч хөлөг онгоц Сирийг зорьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКАИР. /Anadolu/. Дайнд нэрвэгдсэн Сирид явуулж буй Оросын цэргийн ажиллагаанд нэгдэхээр тус улсын хөлөг онгоц Египетийн Суэцийн сувгаар дамжин, Улаан тэнгисээс Газар дундын тэнгист хүрсэн байна.
“Газар дундын тэнгисийг чиглэсэн Оросын “Варяг” хөлөг онгоц Суэцийн сувгийн өмнөд хаалгаар дамжин Саид боомтоор нэвтэрсэн” гэж Египетийн Засгийн газрын харьяа Суэцийн сувгийн удирдлагын эх сурвалж мэдээлснийг тус улсын албан ёсны агентлаг уламжиллаа.
Суэцийн сувгийн усан замаар дамжин Газар дундын тэнгист хүрэхийн тулд 11 мянган тонн усан түрцтэй, залуурт пуужин тээгч хөлөг онгоц 12 цаг зарцуулсныг эх сурвалж мэдээлсэн байна.
Оманы Салала боомтод хүрэхээсээ өмнө 12 дугаар сард Орос, Энэтхэгийн хамтарсан “Индра-2015” цэргийн сургуулилтад оролцсон “Варяг” хөлөг онгоцыг Сири рүү илгээжээ.
Х.Аминаа