Орон нутаг хөгжүүлэх санд 422 сая төгрөгийг төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 14:10:22

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сүхбаатар аймаг дахь алба нь 2015 онд аймгийн орон нутаг хөгжүүлэх санд 422 сая төгрөгийг хуримтлуулжээ.

Энэ нь торгууль болон виз бүртгэлийн орлогоор бий болж байгаа юм. Өмнөх онуудад буюу 2012 онд 45 сая, 2013 онд 67 сая, 2014 онд 284 сая төгрөгийн орлогыг тус тус оруулж байжээ.

2015 онд Сүхбаатар аймагт 230-492 гадаадын иргэд аялал жуулчлал болон уул уурхай, зам засварын ажлаар ирсэн байна.

Сүхбаатар аймаг нь Бичигт гэх ганцхан хилийн боомттой байсан бол оны өмнөхөн тус боомтыг Дорнод аймгийн харьяанд шилжүүлсэн юм. Ингэснээр зүүн бүсийн хилийн боомтууд Дорнод аймагт төвлөрөөд байна.

Т. Одончимэг 

関連ニュース