Сирийн хэлэлцээг үргэлжлүүлэхийг уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /IRNA/. ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч, Гадаад хэргийн дэд сайд Михаил Богданов, Москвад суугаа Сирийн Элчин сайд Риад Хаддад нар өчигдөр уулзаж, Сирийн Засгийн газар болон сөрөг хүчин хоорондын хэлэлцээг сэргээхийг уриаллаа.
Сирийн хямралыг зохицуулах улс төрийн арга замуудын тухай талууд санал солилцсон гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ дурджээ.
Мөн 2012 оны зургадугаар сарын 30-нд байгуулсан гэрээ болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2254 тоот тогтоолд суурилсан, урьдчилсан болзол тавилгүйгээр Сирийн Засгийн газар болон сөрөг хүчин хоорондын хэлэлцээг яаралтай дахин эхлүүлэх хэрэгтэйг мэдэгдэлд онцолсон байна.
Д.Нямтулга