Орос улс Гвиней улсад вакцин нийлүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /Prensa Latina/. Гвиней улсад "Эбола" вирусын вакцин нийлүүлэхэд бэлэн гэж ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Скворцова Вероника мэдэгджээ.
Гвиней улсаас хоёр вакцины танилцуулга явуулах хүсэлт хүлээж авсан тухайгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахдаа Скворцова хэлжээ.
"Эбола" вирус 2014 оны 2 дугаар сараас Гвинейд тархаж эхэлсэн бөгөөд Либери, Сьерра-Леон улсад тархсаны улмаас 11000 гаруй хүн нас барж, ойролцоогоор 30000 хүн халдвар авсан байна.
12 дугаар сард Орос улс "Эбола" вирусын хоёр вакциныг бүртгүүлснийг уг уулзалтын үеэр Путин сануулсан байна.
Скворцовагийн хэлснээр, АНУ-ын Мэрк компанийн үйлдвэрлэж буй уг вакцин харьцуулсан судалгааныхаа үе шатанд явж байгаа юм.
Х.Сарнай