Маргаашнаас хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 16:25:21

2016 оны 1 дүгээр сарын 14-нөөс 18-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ 15, 16-нд зарим нутгаар цас орж, салхи хойноос 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэн байх бөгөөд 16-наас хүйтний эрч чангарч шөнөдөө 35 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна гэдгийг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

Иймд, нийт нутгаар 10-45 см зузаан цасан бүрхүүл тогтсон нь мал бэлчээрлэх болон машин тэрэгтэй явахад хүндрэлтэй болсон тул хол газар явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, шатахууны нөөцийг сайтарх хангах, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг малын бэлчээрт явуулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Т. Одончимэг 

関連ニュース