8736 иргэнд шинээр газар өмчлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн хэмжээнд өнгөрсөн онд өссөн дүнгээр нийт 8944 иргэн газар өмчилж авахаар өргөдөл гаргаснаас 8736 иргэнд газар өмчлүүлжээ. Ингэснээр шинээр 785,12 га газар хувийн өмчлөлтэй болж байгаа гэнэ.
Нийт өргөдлийн дийлэнх нь Баруун-Урт, Эрдэнэцагаан, Түмэнцогт сумдаас ирсэн байна. Ялангуяа Баруун-Урт сумын тухайд сүүлийн жилүүдэд газар нутаг тэлж баг хоорондын шилжилт хөдөлгөөн ихээр хийгдэж байгаатай холбоотойгоор газрын асуудал, эрэлт хэрэгцээ их байгаа юм.
Харин 2015 онд аж ахуйн зориулалтаар газар өмчлөхийг хүссэн 24 иргэний өргөдөл ирснийг Сүхбаатар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар 100 хувь шийдвэрлэсэн байна.
Т. Одончимэг