Иргэд банкны барьцаанд эд хөрөнгөө хураалгах явдал ихэсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-23 10:11:50

Сүхбаатар аймгийн орон нутгийн телевизүүдээр банкны барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө болон автомашин худалдана гэсэн зар сүүлийн үед их цацагдах болжээ.

Энэ тохиолдолд банкийг буруутгах аргагүй. Иймээс иргэд ямар нэг төрлийн зээл авахдаа сайтар судалгаа шинжилгээ хийж, эргэн төлж чадах эсэхээ нягталж, цаашилбал өөрийн төлж чадах хэмжээндээ тохируулан зээл авах хэрэгтэйг Монгол банкны Сүхбаатар салбарын захирал Ц. Мөнхбаяр анхаарууллаа.

Иргэд байр орон сууц худалдан авах, ямар нэг бизнес шинээр эхлэх эсвэл өөрийн бизнесээ өргөжүүлэхийн тулд банкаас зээл авдаг. Мэдээж банк зээл олгохдоо иргэдийн эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлэж барьцаанд авч тухайн зээлийг олгодог юм.

Т. Одончимэг

 

関連ニュース