Хонконгийн номын худалдаачид БНХАУ-д баривчлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-05 13:30:03

БЭЭЖИН. /NHK/. Хонконгт номын худалдаа эрхэлдэг, сураггүй болсон таван хүний гурвыг нь хууль бус үйл ажиллагаа явуулсан хэргээр мөрдөн шалгаж байна гэж БНХАУ-ын Цагдаагийн газар мэдэгдэв. Сураггүй болсон таван хүн бүгд БНХАУ-ын эх газарт байгаа нь тодорхой болжээ.

Өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш БНХАУ-ын эх газар, Таиланд, Хонконгт сураггүй болсон уг таван хүн БНХАУ-ын Коммунист намыг шүүмжилсэн ном худалдсан байна.

Номын дэлгүүрийн менежер болон хоёр ажилтныг баривчлан, шалгаж байна гэж Хонконгтой хил залгаа БНХАУ-ын өмнөд нутгийн Гуандун мужийн Цагдаагийн газар бидэнд мэдэгдсэн гэж Хонконгийн Цагдаагийн газар мэдэгджээ.

Номын дэлгүүр ажиллуулдаг, БНХАУ дахь компанийн хувьцаа эзэмшигч хэвлэлийн компанийн ерөнхийлөгчийг БНХАУ-ын цагдаа нар өнгөрсөн сард илрүүлж, байцааж байна.

Номын худалдаа эрхэлдэг уг таван хүнийг ямар учраас баривчлах болсон эсвэл ямар хэрэг хийсэн тухай БНХАУ-ын эрх баригчид нарийн мэдээлэл өгөөгүй бөгөөд үүнтэй холбоотой тайлбар хийхийг Хонконгийн иргэд БНХАУ-аас хүсчээ.

Д.Нямтулга

 

関連ニュース