Пара хөнгөн атлетикийн тамирчин Г.Самбууданзанд 500,000 төгрөгийн урамшуулал олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-24 16:17:32

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан пара хөнгөн атлетикийн тамирчин Г.Самбууданзанд “Олон улс, тив дэлхийн зэрэглэлийн тэмцээн, олимпийн наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчид урамшуулал олгох журам”-ын дагуу 500,000 төгрөгийн урамшууллыг олгож, Азийн тэмцээнд нь амжилт хүсэв.   

Олимп, Азийн тэмцээнүүдийн дараа ордог “Бэйжин Гранпри” пара хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн нь БНХАУ-ын Бэйжин хотод 2013 оноос хойш зохион байгуулагдсан бөгөөд Архангай аймгийн пара хөнгөн атлетикийн тамирчин Г.Самбууданзан энэ жил дөрөв дэх удаагаа оролцож, бөөрөнцөг шидэлтийн төрөлд 8,97 м шидэж алтан медаль, зээрэнцэг шидэлтийн төрөлд 29,71 м шидэж мөнгөн медаль тус тус хүртсэн билээ.

Ирэх сарын 6-13-нд Индонез Улсын Чакарта хотод болох пара хөнгөн атлетикийн аварга шалгаруулах Азийн тэмцээнд бөөрөнцөг шидэлтийн төрөлд оролцох эрхээ гурав дахь удаагаа авчээ.

Б.Гэрэлт-Од  

関連ニュース