Ахмадууд хээрийн сувиллын амрах байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-01 11:24:56

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ахмадууд хээрийн сувиллын шинэ байртай боллоо. Үзэсгэлэнт Гурвансайхан ууланд байрлах, хуучнаар "Айргийн эмнэлэг" хэмээн нэрлэдэг ахмадын сувиллын газарт шинэ байрыг нийт 323,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн босгосон бөгөөд үүний 49 сая төгрөгийг "Говийн Оюу хөгжлийг дэмжих сан" хөрөнгө оруулжээ.

Ахмадын байр нь нэг ээлжиндээ 28 ахмадыг хүлээн авах боломжтой бөгөөд орчин үеийн чанар стандартад нийцсэн, эрүүл мэндэд элдэв муу нөлөөгүй, бороо ус нэвтэрдэггүй, ая тухтай байхаар барьж байгуулжээ. Гүйцэтэгч компани барилгыг аймгийн  ХХҮГ-т хүлээлгэн өглөө.

Д.Мишигсүрэн

関連ニュース