Аймгийн төсөвт 21594.9 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 125.9 хувиар биелүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2018 оны эхний 11 сард аймгийн төсөвт 17146.9 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 21594.9 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 125.9 хувиар биелүүлсэн байна.
Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 6008.3 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 7324.3 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 121.9 хувиар биелүүлжээ. Төсвийн орлогын төлөвлөгөөг Ихтамир, Хангай, Тариат, Өндөрулаан, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Батцэнгэл, Цэнхэр, Хотонт, Эрдэнэбулган, Цахир, Чулуут сумд 108.6 хувиас 3.9 дахин давуулан биелүүлж, Төвшрүүлэх сум 25.9 хувиар тасалсан байна.
Орлогыг нэр төрлөөр нь үзвэл бууны
татвар, ойгоос мод түлээ ашигласны төлбөрөөс
бусад нэрийн орлогууд 106.5 хувиас 4.8 дахин давжээ.
Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй
нэгжийн орлогын татвараар 252.8 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар
910.1 сая төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөр 26.4 сая төгрөг, ашигт малтмалын
нөөц ашигласны төлбөрөөр 577.4 сая төгрөг, бүгд 1766.8 сая төгрөгийг шилжүүлж
төлөвлөгөөг 169.9 хувиар биелүүлсэн байна.