22 иргэнийг ажлын байранд нэр дэвшүүлэн томилууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2018 онд Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэргэшлийн шалгалтанд дэс түшмэлийн 9, туслах түшмэлийн 13, нийт 22 ажлын байрыг нийтэд нээлттэй зарлаж, мэргэшлийн шалгалтыг 2 удаа зохион байгуулсан нь нийт 101 иргэн шалгалтад тэнцсэн байна. Үүнээс өрсөлдсөн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан 22 иргэнийг тухайн ажлын байранд нэр дэвшүүлэн томилуулжээ.
Мөн 2018
онд Төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд
томилогдох нийт 10 ажлын байрыг нийтэд нээлттэй зарлаж, мэргэшлийн шалгалтыг 4
удаа зохион байгуулж,
65 иргэн шалгалтанд тэнцсэн байна.
Төрийн
жинхэнэ болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох
ажилтны сонгон шалгаруулалтын дүн мэдээг төрийн албаны зөвлөлийн салбар
зөвлөлийн хурлаар тухай бүр хэлэлцүүлж, нөөцөд бүртгэн, журмын дагуу өрсөлдсөн ажлын байрандаа
хамгийн өндөр оноо авсан 10 иргэнийг тухайн ажлын байранд нэр дэвшүүлэн
томилуулсан байна.