Ноосны үйлдвэр 50-60 хүнийг ажлын байраар хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-04 17:03:51

Архангай /МОНЦАМЭ/. Тариат сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Г.Ганболд захиралтай “Хатиган болор” ХХК  угаах үйлдвэрийг ашиглалтад оруулсан нь 50-60 хүнийг ажлын байраар хангаж байна. 

Эднийх жилд 6000 тн ноос угаах хүчин чадалтай тус үйлдвэр 2018 онд 180 тн ноос авч угаасан байна. Тус үйлдвэр нь оны 6-9 сард бүрэн ажиллажээ.

Үйлдвэр нь ноосоо Эрдэнэмандал, Хайрхан, Цэцэрлэг, Тариат, Цахир сумдаас бэлтгэсэн ба цаашид баруун аймгуудын ноосыг татан авч боловсруулах, утас ээрэх, нэхэх зэрэг дамжлагуудыг ажиллуулах зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

関連ニュース