50 мянга гаруй иргэн үнэт цаасны арилжааны данс нээлгэхээр бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-15 16:33:10

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт үйл ажиллагаа явуулж буй “Гүүдсек” брокер, диллерийн компанид 2018 оны 12-р сарын 31-ний байдлаар аймгийн 50023 иргэн үнэт цаасны арилжааны данс нээлгэхээр бүртгүүлж, хүсэлтээ өгсөн байна. 


Аймгийн төв Эрдэнэбулган сумаас “Гүүдсек” брокер, диллерийн компанийн цахим системд орсон 8832 иргэн байгаагийн 7300 иргэний материалыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд өгч, үүнээс 5800 иргэний дансыг нээж баталгаажуулжээ. Харин брокер диллерийн компанид  үлдсэн 1500 гаруй иргэний материалд зөрчил арилгах ажиллагаа хийх, он дамжсан зэрэг шалтгааны улмаас үлдээд байгааг “Гүүдсек” ХХК-ий ажилтан хэлж байна.

Материал бүрдүүлж өгсөн иргэдийн 80-аад хувь нь ямар нэг зөрчилгүй, үлдсэн хувь нь овог, нэрийн зөрүүтэй байх зөрчил их гардаг байна. Үүнийг арилгах ажиллагааг хийхэд тодорхой хугацаа ордог байна.

Улсын хэмжээнд үнэт цаасны данс нээх 50 гаруй брокер, диллерийн компани ажилладаг байна.

関連ニュース