Цэцэрлэгийн бүтээлч ангийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-22 14:28:26
Архангай /МОНЦАМЭ/. Жаргалант сумын Хүүхдийн цэцэрлэг "Багшийн хөгжил", "Ирээдүй 1+1" аймгийн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, анги танхимаа тохижуулах, сайн туршлага ур чадварыг нээн илрүүлэх зорилготой шинэлэг хэлбэрийн олон ажил хийж, аян өрнүүлсэн байна. Үүний нэг нь цэцэрлэгийнхээ таван бүлгийн дунд “Бүтээлч анги” шалгаруулах нэг сарын аяныг өрнүүлж, дүнгээ гаргасан явдал юм.
Аяны хүрээнд цэцэрлэгийн нөхцөлд хүүхдийг хөгжүүлэх, уламжлалт болон орчин үеийн өнгө үзэмжтэй тоглоом наадгай, хичээлийн хэрэглэгдэхүүнийг гарын доорх материалыг ашиглан 250 гаруй бүтээл хийж, үзэсгэлэн гаргасан байна.
Бүтээлч анги шалгаруулах аянд Н.Цэцэгмаа, П.Гэрэлмаа багштай “Бөмбүүлэй” бүлэг тэргүүн байр эзэлж, Л.Дуламсүрэн, Д.Мандахнаран багштай “Хэрэм” бүлэг удаалжээ.
関連ニュース