Аймгийн Засаг дарга удирдах ажилтнуудтай гэрээ байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан сумдын Засаг дарга нартай 2019 онд хамтран ажиллах гэрээ, агентлагийн дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ байгууллаа. Аймгийн Засаг даргын зүгээс 2019 онд хийх ажлын талаар мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлуудын талаар заавар, зөвлөмж өглөө.
“Иргэн төвтэй төрийн
үйлчилгээний жил”-ийн хүрээнд зохион байгуулах ажлын талаар тодорхой үүрэг
даалгавар өглөө. 2018 онд дэвшүүлсэн зорилт, чиг үүргийг орон нутагт төлөөлөн
хэрэгжүүлэх талаар байгуулсан гэрээний үүргээ амжилттай хэрэгжүүлж ажилласан
Батцэнгэл, Чулуут, Хангай, Эрдэнэбулган, Жаргалант сумдыг урамшуулан шагнав.
Мөн 2018 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж
ажилласан Онцгой байдлын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн
даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Эрдэнэбулган сумын 1, 3, 4-р сургууль, Ирээдүй
цогцолбор сургууль, Ихтамир сумын сургууль, цэцэрлэг, Эрдэнбулган сумын 1, 5-р цэцэрлэг, Батцэнгэл
сумын цэцэрлэгийн эрхлэгч нарыг шагнаж урамшууллаа.