Малчин өрхийн тоо 720 гаруйгаар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-31 13:02:17

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2018 оны эцсийн байдлаар малаа жилийн дөрвөн улиралд маллаж, мал аж ахуйгаасаа өрхийн орлогын дийлэнх хэсгийг олж амьдардаг малчин өрх өмнөх оныхоос 724 өрхөөр нэмэгдэж, 15160 болжээ.


Малчин өрхийн 270 өрх нь 10 хүртэл малтай, 11-50 хүртэл малтай 1433 өрх байна. Харин 51-100 хүртэл малтай 1622 өрх байгаа бол 101-999 хүртэл малтай 10800 гаруй өрх байна. Нийт малчин өрхийн 5.6 хувь буюу 839 өрх нь 1000-аас дээш малтай байна.

1000-аас дээш толгой малтай 839 өрхийн 42 нь 2001-ээс дээш малтай, 93 нь 1500-2000 малтай, 704  нь 1000-1499 малтай байна гэж тоологдсон байна.

Дашрамд дурдахад, нийт малчин өрхийн 87.2 хувь буюу 13 мянга нь цахилгаан гэрэлтэй, 72.3 хувь нь буюу 10.8 мянга нь зурагттай, 8.4 хувь нь радиотой, 40.1  хувь нь буюу 6 мянга нь оёдлын машинтай байна гэсэн сонирхолтой тоон мэдээлэл байна.   

関連ニュース