Цас орж, салхи секундэд 15 метр хүрч ширүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-02-13 21:38:27

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ сарын 14-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, салхи секундэд 13-15 метр хүрч ширүүсэх ажээ.

Бусад хугацаанд цас орохгүй, салхи секундэт 4-9 метр. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.

Хоёрдугаар сарын тухайд агаарын температур нутгийн өмнөд хэсгээр 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Харин салхи хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12-14м/с хүрч  ширүүсэх төлөвтэй байна.

関連ニュース