Цахир сумын сургуулийг камержуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Цахир сумын есөн жилийн дунд сургуулийн 80 жилийн ой ирэх 2020 онд болно. Ой угтаж олон ажил хийж байгаагийн нэг нь хичээлийн байрны гадна, дотор тал болон анги танхимуудад хяналтын камер байрлуулжээ.
Төсвийг сумын давсан орлого болон сургуулийн хичээл үйлдвэрлэлийн гээд нийт 5.0 сая төгрөгөөр 19 ширхэг камерыг сургуулийн орчинд байрлуулсан байна.
Энэ нь сургуулийн орчинд элдэв
халдлага, зүй бус үйлдлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ сургалт хүмүүжлийн
ажлын явцыг хянаж болох юм гэж тус сургуулийн захиргаа үзэж байна. Цаашдаа
хүүхдийн дотуур байранд камер байрлуулах гэнэ. Ингэснээр сургуулийн орчин
бүрэн хяналттай болно гэж тус сургуулийн захирал Д.Баярмаа ярьж байна.