Монгол цэргийн өдрөөр ОБГ-ын хоёр алба хаагч цол нэмлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан аймгийн удирдлагууд болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн өнөөдөр өрлөг жанжин Г.Дэмидийн хөшөөнд цэцэг өргөлөө.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОБГ-ын гэрээт ажилтан Д.Дондогмааг хөдөлмөрийн хүндэт медалиар, ОБЕГ-ын даргын тушаалаар аймгийн ОБГ-ын холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Х.Чүлтэмсүрэнг хугацааны ахлах дэслэгч цолоор, ОБГ-ын шуурхай удирдлагын оператор О.Саранцэцэгийг хугацааны ахлах ахлагч цолоор тус тус шагнасныг гардуулж өглөө.
Мөн ойн баярт
зориулсан “Марш тактик”, “Дөл”, гар бөмбөг, буудлага, эсээ бичлэгийн уралдааны
шагналт байрын шагналуудыг гардуулав.
Гар бөмбөгийн тэмцээний тэргүүн байрт Цагдаагийн
газрын баг, буудлагын тэмцээний тэргүүн байрт ШШГГ-ын дэд хурандаа Б.Цэндсүрэн,
дэслэгч Г.Цэрэнсодном, аймгийн Засаг дарыг нэрэмжит “Дөл” тэмцээний тэргүүн
байрт Ихтамир сумын ЕБС-ын баг тамирчид, “Монгол цэрэг” эсээ бичлэгийн
уралдааны тэргүүн байрт МСҮТ-ийн оюутан С.Ганзориг, “Марш тактик” тэмцээний
тэргүүн байрт ШШГГ-ын баг тус тус орсон юм.